Тайландын зүүн хойд хэсэгт барилгын кран галт тэрэг дээр  дээр унасны улмаас осол  гарч, хамгийн багадаа 19 хүн амиа алдаж, 80 хүн гэмтсэн тухай цагдаагийн байгууллага мэдээллээ.
Бангкокоос Убон Ратчатхани муж руу явж байсан галт тэрэг Нахон Ратчатхасима мужийн Сикхио дүүргээр дайран өнгөрөх үеэр энэ осол гарсан байна. 
Орон нутгийн аврах албаны мэдээлснээр, хүмүүс нурангид дарагдсан учир хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй байгаа юм. “Одоогоор 19 хүний цогцсыг гаргаж авсан. Вагон дотор нас барсан хүмүүс үлдсэн байж магадгүй. Кран дахин савлаж эхэлсэн тул аюулгүй байдлын үүднээс аврах ажиллагаа түр зогсоод байна” хэмээн Цагдаагийн хурандаа Татчапон Чиннавонг мэдэгджээ.

Уг галт тэргэнд нийт 195 зорчигч зорчиж явсан байна. Галт тэрэг дээр унасан краны тухайд төмөр замын шугамын барилгын ажилд ашиглаж байсан бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас осол болсон гэж урьдчилан таамаглаж буй.

Эх сурвалж: Reuters

#осол, #тайланд,