Францын фермерүүд машин техник, трактортайгаа Парис хотын төвд цугларч, Европын холбоо–Меркосурын чөлөөт худалдааны хэлэлцээрийг цуцлахыг шаардан жагслаа. Энэхүү хэлэлцээр нь орон нутгийн хөдөө аж ахуйд шударга бус өрсөлдөөн бий болгоно гэж тэд үзэн эсэргүүцлээ илэрхийлж буй нь энэ.
Европын холбооны том хөдөө аж ахуйн хамгийн том тоглогч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Франц болон бусад гишүүн оронд уг хэлэлцээрийн эсрэг эсэргүүцэл хэдэн сар үргэлжилж байгаа юм. Жагсаалыг Францын томоохон фермерүүдийн эвлэл FNSEA зохион байгуулсан бөгөөд жагсагчид Эйфелийн цамхаг, Ялалтын хаалганы орчимд дахин цуглаж, парламентын ордны гадна хэдэн тонн төмс асгасан байна.
Ерөнхий сайд Себастьян Лекорню эсэргүүцлийг намжаахын тулд усны нөөц, үйлдвэрлэлтэй холбоотой хуулийн шуурхай төсөл боловсруулж, санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээг зарласан ч эдгээр нь 2026 оны төсөв батлагдсаны дараа л хэрэгжихийг онцолжээ. FNSEA-гийн дэд ерөнхийлөгч Дамьен Греффины хэлснээр, санал болгосон энэ арга хэмжээ хангалтгүй байгаа тул Засгийн газартай шинэ хэлэлцээ хийх хүртэл Парист үлдэхээр шийдсэн байна.
Меркосурын гэрээ нь Европын Холбоо болон Өмнөд Америкийн Меркосурын орнууд буюу Бразил, Аргентин, Уругвай, Парагвай хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээр бөгөөд бараа, үйлчилгээний тарифыг бууруулж, зах зээлийг харилцан нээх зорилготой. Гэвч хэлэлцээрийн дагуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, барааны нийлүүлэлт нэмэгдсэнээр орон нутгийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх, шударга бус өрсөлдөөн үүсэх эрсдэлтэй гэж Европын, тэр тусмаа Францын фермерүүд болгоомжилж байна.
Эх сурвалж: Reuters

#Парис, #Франц, #фермерүүд, #Меркосурын хэлэлцээр,