Канадын Ерөнхий сайд Марк Карни Хятадад энэ сарын 14-17-ны хооронд айлчлах гэж байна. 2017 оноос хойш Канадын Ерөнхий сайдын Бээжинд хийж буй анхны айлчлал нь энэ болж буй бөгөөд хоёр улс худалдаа, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэх, илүү олон салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэх төлөвтэйг ажиглагчид онцолж буй. 

Тухайлбал, Канад түүхий нефтээ Хятад руу нэмж экспортлох асуудлыг хэлэлцэж магадгүй байгаа юм. Канад газрын тосныхоо 90 орчим хувийг АНУ руу нийлүүлдэг ч Венесуэлийн асуудлаас үүдэн шинэ экспортлогч эрэлхийлж буй хэмээн шинжээчид онцолж байна. Түүнчлэн Хятад өнгөрсөн наймдугаар сард Канадын канола буюу ургамлын тосонд ногдуулсан тарифыг бууруулах талаар хөндөж магадгүй байна. 

Торонтогийн их сургуулийн профессор Линетт Онг “Канад, Хятад аль алинд нь  шинэ түнш, худалдаа экспортын гарц хэрэгтэй. Тиймээс зөвшилцөлд хүрч, харилцан ашигтай хамтран ажиллахыг чухалчлах бололтой” гэжээ.

Эх сурвалж: Reuters 

#ХЯтад, #Канадын Ерөнхий сайд,