Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн маргааш эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд 59 орны 455 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл эх орондоо болох тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд 56 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. 

Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү Парисын олимпоос хойш барилдаагүй тэрбээр Улаанбаатарын “Их дуулга”-аар дэвжээндээ эргэн ирснээ зарлаж байна. “Степ Арена”-д гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд олимпын аварга тав, дэлхийн аварга 25 жүдоч Монголын дэвжээнд зодоглохоор иржээ. 

Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. 

Эмэгтэй
48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган
52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Б.Уранзаяа, О.Оюунчимэг
57 кг: Э.Номинтуяа, Т.Ариунзаяа, М.Цэндбазар, Л.Сосорбарам
63 кг: Х.Маралмаа, Б.Ганхайч, Л.Энхрийлэн, Г.Энхжин
70 кг: У.Анужин, С.Лхагвадулам, Х.Буянжаргал, Ж.Дэлгэр
-78 кг: О.Хүслэн, А.Дуламсүрэн, Э.Буян-Өлзий, Б.Ням-Эрдэнэ
+78 кг: А.Адъяасүрэн, Э.Жаргалмаа, Д.Номинзул, Э.Энхзул

Эрэгтэй
60 кг: Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, Э.Ариунболд
66 кг: Б.Эрхэмбаяр, Т.Төрболд, Ө.Жанцандорж, К.Ёолк
73 кг: А.Өсөхжаргал, Л.Энхдөл, О.Уранбаяр, Л.Анхзаяа
81 кг: Ж.Энхтөр, Г.Түвдэнренчин, Б.Шинэтулга, О.Шинэбаяр
90 кг: Б.Баяндүүрэн, Х.Булганхүү, Д.Ууганбилэг, А.Оджавхлан
-100 кг: О.Лхагва-Очир, Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун, Б.Алтангэрэл
+100 кг: Ө.Дүүрэнбаяр, Ө.Пэрэнлэйжамц, Г.Алтанбагана, Г.Хангарьд

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

16:27, 2026-06-18

Олимпод хүрэх зам Улаанбаатар хотоос эхэлнэ

Гэрэл зургийг MPA.mn

“Лос Анжелес-2028” олимпын наадмын эрхийн оноо олгох албан ёсны тэмцээнүүд жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга”-гаар эхэлж байна. 58 орны 454 тамирчин, 14 жинд хүч сорих бөгөөд олимп, дэлхийн медальтай 62 тамирчин оролцохоор манай улсад иржээ. Жин тус бүрийн дэлхийн чансааг тэргүүлж буй зургаан тамирчин, түүнчлэн жингийнхээ дэлхийн чансааны эхний арван байрт жагсаж байгаа 84 бөх Улаанбаатар хотын “Степ Арена”-гийн татамид барилдана. Манай улсын хувьд өнгөрсөн жилүүдэд “Их дуулга” ангиллын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Тиймээс Олон улсын жүдо бөхийн холбооноос Лос-Анжелесын олимпын циклд “Их дуулга”-аа үргэлжлүүлэн зохион байгуулах эрх олгосон юм. 

Энэ нь олон улсын жүдо бөхийн ертөнцөд манай улс ямар өндөр байр суурь эзэлдэг, бас ямар чухал оролцогч тал болохыг харуулж байна. Энэ удаагийн тэмцээнд Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг албан ёсны тэмцээнүүдэд нэг ч ялагдалгүй байгаа цорын ганц жүдоч болох Японы Харүка Кажү зодоглоно.

Түүнчлэн “Токио-2020” олимпын наадмын аварга, дэлхийн таван удаагийн аварга Абэ Үта, олимп, дэлхийн хошой аварга Лукаш Крпалек, дэлхийн хошой аварга Инал Тасоев, Николоз Шеразадишвили, олимп, дэлхийн аварга Хидаят Хейдаров, Лаша Шавдатуашвили, Зелим Коцоев нарын барилдахаар манай улсад иржээ. Түүнчлэн 2024 оны дэлхийн болон Азийн аварга, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү хоёр жил орчим завсарлаад ахин олон улсын тэмцээнд оролцоно. Мөн 2024 оны дэлхийн аварга, олимпын наадмын мөнгөн медальт Ху Мими 2026 оны эхний тэмцээндээ барилдахаар Монголд ирэв. 

Манай жүдочид өнгөрсөн жилийн Улаанбаатарын “Их дуулга”-аас гурван алт, нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн. Харин 2023 онд хоёр алт, дөрвөн хүрэл, 2022 онд хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ. 

Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хэсгийн барилдаан 09:30 цагт эхлэх бол финал 17:00 цагт болно. Харин нээлтийн ажиллагааг энэ сарын 20-ны 16:30 цагт "Степ Арена"-д зохион байгуулна. Тэмцээний бүх барилдааныг С1 телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулна.

14:28, 2026-06-18

Олимпын наадмын эрхийн оноо олгох албан ёсны тэмцээнүүд “Улаанбаатар Их дуулга”-аар эхэлж байна

Жүдо бөхийн "Улаанбаатарын Их дуулга” тэмцээнийг энэ сарын 19-21-нд Монгол Улсад зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. 

#онцолсон, #live, #жүдо, #livetext, #“Их дуулга” тэмцээн, #Улаанбаатарын “Их дуулга”,