УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл өглөө.
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулж, уг төсөл нь Монгол Улсын ойн салбарын эрх зүйн орчныг шинэ шатанд гаргах ач холбогдолтой болохыг онцоллоо.
Тэрбээр ойн салбарыг зөвхөн модны нөөцөөр хэмжих бус экосистемийн үнэ цэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үүрэг, орон нутгийн иргэдийн амьжиргаа, эдийн засгийн эргэлттэй уялдуулан цогцоор нь авч үзэх шаардлагатайг тэмдэглэв.
Шинэчилсэн найруулгын төсөлд ойн нөөцийн хамгаалалт, нөхөн сэргээлт, ашиглалтын зохистой менежментийг боловсронгуй болгохын зэрэгцээ ойн эдийн засгийг хөгжүүлэх шинэ зохицуулалтуудыг тусгажээ. Мөн ойн сан бүхий газар нутагт амьдарч буй иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн заалтууд багтсан байна.
Б.Бат-Эрдэнийн мэдээлснээр, хуулийн төсөл нь ойг эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэж байгаа бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд чухал дэмжлэг үзүүлэх юм.
Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа бөгөөд төслийг хэлэлцэх явцад иргэд, мэргэжлийн байгууллага, салбарын төлөөллүүдийн саналыг тусган боловсронгуй болгохоор ажиллаж байна.
Гэрэл зургийг MPA.mn

#live, #УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567