Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.01.12/ байдлаар Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд-1, Алаг-Эрдэнэ суманд-2, нийслэлийн Багануур дүүрэгт 1 нийт буюу 4  удаагиийн мөс цөмөрсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. 

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд: 

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 223 км, сумын төвөөс баруун зүгт 20 км Улаан-Уул сумаас Ренчинлхүмбэ сумын чиглэлд Дээд цагаан нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 5 зорчигчтой суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн, зорчигчид нь автомашинаасаа эсэн мэнд гарч сумын төвд очсон тухай дуудлагыг 01.10-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж,  иргэн Б-ийн  “Great Wall Tank-300” загварын суудлын автомашиныг татан гаргаж, тус сумын Цагдаад хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум 6 дугаар багийн Хатгал тосгоны “Тойлогтын-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 145 км, Хатгал тосгоноос хойд зүгт 45 км/ Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн, тухайн автомашинд зорчиж явсан 2 хүн эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 01.11-ний өдрийн 18:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийнхныг очиход иргэн И-ийн “Toyota Prius 40” загварын суудлын автомашин нуурын усанд живээгүй, урд 2 дугуй цөмөрч орсон байдалтай байсныг татан гаргасан.

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлэээр нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нэмэгдэж, 25-130 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-30 см нимгэн байна. 

Иймд: 
- Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх.
- Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах.
- Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх.
- Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

#усны осол, #Хөвсгөл аймаг, #хоногийн мэдээ, #мөс цөмрөх аюул,