Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Эдийн засгийн хүндрэл, инфляцыг эсэргүүцсэн жагсаал Иранд үргэлжилсээр байна. Тодруулбал, Тегеран, Машхад, Исфахан хотод хүмүүс гол зам дээр цуглаж, Ираны эрх баригчдын эсрэг уриа лоозон барин жагсаж байна.
Энэ удаагийн эсэргүүцлийн хөдөлгөөн сүүлийн гурван жил дэх хамгийн том нь болж байгаа юм. Өнгөрсөн сард Тегераны Гранд Базар буюу  төв захад худалдаачдын жагсаалаар эхэлсэн энэ хөдөлгөөн өөр хотуудад ч өрнөж,  ираны валютын ханш огцом унаж байгааг эсэргүүцэж буй. 

Үүний зэрэгцээ Ираны Шах асан Мохаммед Реза Пахлавийн хүү Реза Пахлави олон нийтэд хандан жагсаалаа үргэлжлүүлэхийг уриалжээ. 

Ерөнхий сайд Масуд Пезешкян дотоодын нийлүүлэгчдийг бараагаа дарж хадгалах, эсвэл өндөр үнээр дамлахгүй байхыг анхааруулж, бараа бүтээгдэхүүний  нийлүүлэлт, үнийг хянахыг Засгийн газарт үүрэг болгосон байна. 

Эх сурвалж: Reuters 

#иран, #эсэргүүцлийн жагсаал,