Иранд эдийн засаг дордож, валютын ханш огцом унасантай холбоотойгоор өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр хэд хэдэн хүн амиа алдсан тухай хүний эрхийн байгууллагууд мэдээллээ. Сүүлийн гурван жилд болсон хамгийн том гэгдэж буй энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр тус улсын Лорестан мужид гурван жагсагч амиа алдаж, 17 хүн шархадсан байна. Тодруулбал, өчигдөр буюу пүрэв гарагийн орой жагсагчид цагдаагийн төв байр руу дайран, хууль сахиулагчидтай мөргөлдөж, улмаар хэд хэдэн машин шатаажээ.
Үүнээс өмнө Чармахал болон Бахтиари мужийн Лордеган хотод ч жагсагчид амиа алдсан тухай эх сурвалжууд мэдээлсэн юм. Ираны эдийн засгийн бодлого, валютын ханш, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүнд тусаж байгааг дэлгүүрийн эзэд, иргэд эсэргүүцэн жагсаж, улмаар мөргөлдөөн гарч байгаа нь цаашид ч даамжирч магадгүй болов.

Тэр тусмаа Тегеран эсэргүүцэгчдэд хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэн жагсаал, цуглааныг тарааж байна хэмээн хүний эрхийг хамгаалагчид онцолж буй. Барууны орнууд Тегеранд тавьсан хоригийн улмаас тус улсад сүүлийн жилүүдэд эдийн засаг хүндэрч, инфляц бараг 40 хувиас даваад буй. Үүний зэрэгцээ өнгөрсөн оны гуравдугаар Израил Ираны цөмийн болон пуужингийн дэд бүтцийг онилон довтолсон нь нөхцөл байдлыг улам ч даамжруулж, иргэдийн бухимдал, эсэргүүцэл нэмэгдсээр байна.
Тегераны зүгээс аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах арга хэмжээ авахын зэрэгцээ жагсагчидтай хэлэлцэх санал дэвшүүлж байгаа юм. Тухайлбал, Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фатеме Мохажеранигийн мэдэгдсэнээр, эрх баригчид худалдаачид, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй шууд хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж:Reuters