2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14, нас баралт 1 нэмэгджээ. Эмнэлэгт 30 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас ХӨСҮТ-д 8 хүн, хөдөө орон нутагт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5150 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3212, 5-9 насны 1790 хүүхэд, 15-19 насны 1738 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.

#онцолсон, #хөсүт, #улаанбурхан,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555