Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах уулзалт өнөөдөр(2025.12.25) тус яаманд боллоо. 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл чиг үүргийнхээ хүрээнд салбарын бодлого, хууль тогтоомжийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн мэдрэмжтэй болгох, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ онд зургаан яамны дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан ажиллалаа. 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам чиг үүргийнхээ хүрээнд энэ онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний  эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол дохионы хэлний тухай анхдагч хуулийн төслийг тус тус боловсруулан ажилласан бөгөөд 2026 онд УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. 
Тус яамны дэд зөвлөл энэ онд 15 ажил төлөвлөж, 10 арга хэмжээ бүрэн биелүүлсэн, тав нь хэрэгжилтийн шатанд байна. 

Салбарын хэмжээнд 5300 гаруй ажилтан албан хаагч ажиллаж байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй 284 албан хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийг бүрэн хэрэгжүүлж байна. 
Улсын хэмжээнд байнгын асаргаа шаардлагатай, боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвөөр дамжуулан хөгжүүлэх үйлчилгээнд хамруулах зорилгоор 2025 онд санхүүжилт олгож эхэлсэн.  Энэ онд Улаанбаатар хотод 11, орон нутагт 1 буюу нийт 12 төв ажиллаж, 635 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Дэмжих төвд хамрагдсан хүүхдэд хувь хүний үнэлгээ, хэрэгцээнд нь үндэслэн үйлчилгээ үзүүлж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг салбарын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, иргэд, ажил олгогчдын ойлголт, хандлагыг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн “Абилити экспо-2025” цогц арга хэмжээг Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дундговь, Хөвсгөл аймагт бүсчлэн зохион байгуулж 4500 орчим иргэнийг хамруулсан. 

"Таны бүртгэл– цогц мэдээлэл” төслийг эхлүүлж хөдөлмөр эрхлэх насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим судалгааг 2 үе шаттайгаар эхлүүлж , нийт 48.7 мянган иргэн хамрагдсанаас 13.4 мянган иргэн хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бизнес инкубацын үйлчилгээг 85 иргэнд, чадамжид суурилсан мэргэжил олгох сургалтад 218 иргэнийг, санхүүгийн дэмжлэгт 32 байгууллагыг дэмжин 120 шинэ ажлын байр бий болголоо.

Эх сурвалж: ГБХНХЯ

#Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл, #ГБХНХЯ,