Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Сүүлийн гурван долоо хоногийн турш харилцаа нь хурцдаж, бие бие рүүгээ довтлоод байсан Тайланд, Камбож хоёр улс эвлэрлийн гэрээг сэргээх тухай хэлэлцэхээр тохиролцлоо. Хамгийн сүүлийн мэдээллээр, хоёр талаас хамгийн багадаа 80 хүн амиа алдаад буй бөгөөд зөрчлийг зогсоох талаар батлан хамгаалахын албаны төлөөлөгчид уулзаж хэлэлцэх аж.
Энэхүү шийдвэрийг Куала Лумпур хотод болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны Гадаад хэргийн сайд нарын тусгай уулзалтын үеэр гаргасан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалын дүнд хийсэн гал зогсоох тохиролцоог зөрчсөнөөс хоёр улсын хил дагуух 817 км урт зурвас, цаашлаад Лаостай залгаа ойн бүс, Тайландын эргийн мужуудад буун дуу сонсогдсоор байгааг ажиглагчид онцолж байна.
“АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нар энэ шийдлийг санал болгож, зөрчил мөргөлдөөн аль болох хурдан намжина гэж найдаж байна” хэмээн холбооны тэргүүн Малайз мэдэгдсэн байна.
Талууд ийнхүү уулзахаар тохиролцсон нь зөрчил даамжрахаас сэргийлэх хамгийн чухал алхам ажиглагчид үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555