Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

“Tesla” компанийн захирал Илон Маскийн хөрөнгийн хэмжээ 749 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн хамгийн баян хүн боллоо. Өмнө нь хүчингүй болгоод 139 тэрбум ам.долларын үнэлгээтэй түүний хувьцааны урамшууллын багцыг Делавэр мужийн Дээд шүүх эргэн сэргээсэн бөгөөд ингэснээр дэлхийн түүхэнд ийм их хөрөнгө хуримтлуулсан анхны хүн болж байгааг “Forbes” онцолжээ. 

2018 онд батлагдсан, тухайн үедээ 56 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан Маскийн цалингийн багцыг анхан шатны шүүх 2023 онд хүчингүйд тооцож байсан ч Дээд шүүх ийнхүү сэргээсэн аж. Түүнээс гадна “Маск SpaceX” компани олон нийтэд нээлттэй хувьцаа гаргаж магадгүй гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарч, үүний дараа Маскийн хөрөнгийн үнэлгээ өсөж,  600 тэрбум ам.доллар давсан юм. 

Одоогийн байдлаар Илон Маскийн хөрөнгө “Google”-ийг хамтран үүсгэн байгуулагч Ларри Пэйжийнхээс ойролцоогоор 500 тэрбум ам.доллараар илүү байгаа юм.

Эх сурвалж: Reuters 

#“Tesla” компани, #илон маск,