Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Дэлхийд одоогоор хамгийн томд тооцогдох “Кашивазаки–Карива” АЦС-ыг дахин ажиллуулах шийдвэрийг Японы Ниигата муж гаргах төлөвтэй байна. 2011 онд Фүкүшимад цөмийн осол гарснаас хойш 15 жилийн дараа Япон атомын эрчим хүч рүү дахин эргэн шилжиж буйн дохио энэ болж байна.
Токио хотоос баруун зүгт, 220 км-т орших уг станц нь 2011 онд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн дараа хаагдсан 54 реакторын нэг юм. Тухайн үед “Фүкүшима Дайичи” станцад ноцтой гэмтэл үүсэж, цөмийн осол гарснаар эдгээр реакторуудыг хаагаад байсан юм. Түүнээс хойш Япон ашиглах боломжтой 33 реактороос 14-ийг нь дахин ажиллуулсан бөгөөд “Кашивазаки–Карива” нь Фүкүшимагийн АЦС-ыг ажиллуулж байсан “Tokyo Electric Power” компанийн удирдлага дор дахин нээгдэх анхны станц болох юм.
Компанийн төлөөлөгч Масакатсу Такаята “Осол дахин давтагдах ёсгүй гэдэг дээр бид хатуу байр суурьтай байгаа. Ниигатагийн иргэд хэзээ ч ийм аймшгийг дахин амсах ёсгүй” гэж мэдэгдлээ. Хэрэв Ниигата мужийн ассамблей энэ шийдвэрийг зөвшөөрвөл станцын долоон реакторын эхнийхийг ирэх нэгдүгээр сарын 20-нд дахин асаах бөгөөд ингэвэл Токио орчмын цахилгаан хангамжийг хоёр хувиар нэмэгдүүлэх боломжтойг Японы Худалдаа, аж үйлдвэрийн яам тооцоолжээ.
Ерөнхий сайд Санаэ Такаичи атомын станцуудыг дахин ажиллуулахыг дэмжиж, үүнийг эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, мөн импортын шатахууны өндөр зардлыг бууруулах чухал алхам гэж үзэж байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3559