Бангладешийн парламентын сонгуульд нэр дэвшихээр бэлдэж байсан, “Хувьсгалын платформ” нэртэй хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч, идэвхтэн Шариф Осман Хади өнгөрсөн долоо хоногт буудуулж нас баржээ. Нүүрэндээ баг зүүсэн этгээдүүдэд буудуулж хүнд шархадсан Шариф Осман Хадиг эмнэлэгт хүргэж тусламж үзүүлсэн ч тэрбээр шархаа даалгүй зургаан хоногийн дараа таалал төгссөн байна. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Энэ хэргийн дараа нийслэл Дакка болон бусад хотод олныг хамарсан эсэргүүцэл, үймээн дэгдэж байна. Хадигийн үхэлд бухимдаж, шударга ёс нэхсэн иргэд пүрэв гарагийн шөнө хэвлэл мэдээллийн  томоохон байгууллагууд, тэр дундаа “Prothom Alo,” “Daily Star” сонины байр руу дайран орж, эд хогшлыг нь эвдэлж, гал тавьжээ. Эсэргүүцэл, үймээнтэй холбоотойгоор Засгийн газар олон нийтийн хэв журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангахаар цагдаа, цэргийн хүчнийг зарим газар нэмж байршуулаад байна. Эсэргүүцэгчид мөн Ражшахи мужид “Авами лиг” намын байрыг нурааж,  Читтагонг хотод Энэтхэгийн консулын газар руу дайран, зарим хотын гол замуудыг хаагаад буй. 

Тус улсыг өнгөрсөн оны наймдугаар сараас хойш удирдаж байгаа түр Засгийн газрын тэргүүн, Нобелийн шагналт эдийн засагч Мухаммад Юнус “Шариф Осман Хади харамсалтайгаар амиа алдсан нь улс төр, ардчилалд нөхөж баршгүй гарз боллоо” гэж мэдэгджээ. Түүнчлэн гэмт хэргийг шалган, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх тул тайван байхыг ард иргэддээ хандан уриалж байна. 

Шариф Осман Хади нь Ерөнхий сайд асан Шейх Хасинагийн Засгийн газрыг унагасан оюутны хөдөлгөөнд голлон оролцсон идэвхтэн байсан аж.  

Эх сурвалж: Reuters 

#Бангладеш, #онцлох зураг,