Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Израилын талаас учруулж буй саад бэрхшээлийн улмаас Палестин, ялангуяа Газын зурваст хүмүүнлэгийн үйлс тасалдах эрсдэлтэйг НҮБ анхаарууллаа.
НҮБ болон орон нутаг, олон улсын 200 гаруй байгууллага хамтарсан мэдэгдэл гаргаж, Израилын тодорхой бус, дураараа, улс төржсөн бүртгэлийн журмын улмаас олон байгууллага үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлд орсныг онцолсон байна.
Тус мэдэгдэлд дурдсанаар, олон улсын тусламжийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахын тулд арванхоёрдугаар дугаар сарын 31-нээс өмнө дахин бүртгүүлэх шаардлагатай бөгөөд бүртгэл нь цуцлагдвал 60 хоногийн дотор үйл ажиллагааг нь хаах ажээ.
Олон улсын тусламжийн байгууллагууд Газад хээрийн эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн төвүүд, хоргодох байр, усан хангамж, ариун цэврийн үйлчилгээ, хурц хэлбэрийн тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг эмчлэх төвүүд, мөн тэсрэх бөмбөг устгах зэрэг амин чухал ажиллагааг хариуцан ажиллуулж байна.
Үүний зэрэгцээ хоол хүнс, эмнэлгийн хэрэгсэл, ариун цэврийн материал, орон байрны тусламж зэрэг олон сая ам.долларын үнэ бүхий тусламж Газын зурвас руу нэвтрэлгүй гацаж, хэрэгцээтэй иргэдэд хүрч чадахгүй байна гэж мэдэгдэлд дурджээ.
Израилын НҮБ дахь байнгын төлөөлөгчийн газар энэ мэдэгдэлд хариу өгөөгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын төлөвлөгөөний эхний үе шатны хүрээнд Израил болон ХАМАС бүлэглэлийн хооронд хоёр жил үргэлжилсэн дайныг өнгөрсөн аравдугаар сарын 10-наас зогсоосон бөгөөд Газын зурваст орж ирэх тусламжийн хэмжээ нэмэгдсэн юм.
Гэсэн ч тохиролцсон хэмжээнээс цөөн тусламжийн ачааны машин Газад нэвтэрч байна гэж ХАМАС мэдэгдэж, зайлшгүй хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг Израил хааж байна хэмээн олон улсын байгууллагууд мэдэгдэж байна. Израилийн тал үүнийг үгүйсгэж, гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа гэсэн байна.
Эх сурвалж: Reuters