Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Канад Улс Арктикийн бүс нутагт байр сууриа бэхжүүлэх зорилгоор Гренланд болон АНУ-ын Аляск мужийн Анкоридж хотод тус тус консулын газар нээхээр төлөвлөж буйг Гадаад хэргийн сайд Анита Ананд мэдэгдлээ. Ерөнхий сайд Марк Карни өмнө нь Арктикийн бүсэд Канадын цэргийн болон аюулгүй байдлын оролцоог нэмэгдүүлэхээ амласан юм.
Анита Ананд “Туйлын мөс хайлж, баруун хойд далайн гарц илүү нээлттэй болж буй энэ үед ОХУ дэд бүтцээ улам хойш тэлж байна. Ийм нөхцөлд энэ бүс нутаг асар их ач холбогдолтой болж ирж байна” гэж онцолжээ.
Энэ оны эхээр Ерөнхийлөгч Трамп Данийн хагас автономит нутаг болох Гренландыг худалдан авах сонирхлоо илэрхийлснээр Арктикийн орнуудын хооронд хурцадмал байдал үүссэн юм. Канад Трампын энэ байр суурийн талаар Ананд мөн “Бүсийн ач холбогдол болон Канадын бүрэн эрхт байдлын талаар ямар ч эргэлзээ үлдээхгүйн тулд би Умард Европын орнууд дахь түншүүдтэйгээ хэлэлцсээр байна” гэж онцлов.
Мөн тэрбээр саяхан НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзаж, уг бүсэд хуваарилах нөөц, чадавхийг нэмэгдүүлэхийг уриалсан бөгөөд ирэх зун Канадын Арктикийн бүсэд хэд хэдэн орны Гадаад хэргийн сайд нарыг урьж айлчлуулах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557