Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Европын орнууд Оросын довтолгооны улмаас Украинд учирсан хэдэн зуун тэрбум ам.долларын хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Украины олон улсын нэхэмжлэлийн комиссыг албан ёсоор байгууллаа.
Нидерландын Гааг хотод болсон нээлтийн арга хэмжээнд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тэргүүтэй олон арван орны удирдагч оролцов.
“Оросын үйлдсэн дайны гэмт хэрэг бүрд хариуцлага нэхэх ёстой. Жинхэнэ энх тайванд хүрэх зам эндээс эхэлнэ. Оросыг зүгээр нэг хэлэлцээрт оруулах, эсвэл дайныг зогсоох нь хангалтгүй. Дэлхийд дүрэм журам бий гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх ёстой” гэж Зеленский мэдэгдсэн бөгөөд үүний дараа Европын 34 орны удирдагч комиссыг байгуулах тухай конвенцид гарын үсэг зурлаа.
Гэсэн ч уг комисс байгуулагдсанаар Украин хохирлоо богино хугацаанд нөхөн төлүүлнэ гэсэн үг биш юм. Комиссын тогтоосон хохирлыг хэрхэн, ямар эх үүсвэрээр төлөх нарийн механизм хараахан тодорхой болоогүй байна. Анхны хэлэлцүүлгүүдэд Европын Холбоо царцаасан Оросын хөрөнгийг ашиглах, мөн гишүүн орнуудын нэмэлт санхүүжилтийг татах хувилбаруудыг хэлэлцсэн юм.
Одоогоор дайны хохирлын бүртгэлд Украинд үйл ажиллагаа явуулдаг иргэд, байгууллага, төрийн байгууллагуудаас 86 мянга гаруй нэхэмжлэл ирээд байна.
Оросын тал уг комиссын талаар одоогоор тайлбар хийгээгүй байна. Кремль Оросын цэргүүд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх буруутгалыг үгүйсгэсээр ирсэн бөгөөд Европын Холбоо царцаасан Оросын хөрөнгийг Украины батлан хамгаалах, төсвийн хэрэгцээнд ашиглах санал хууль бус гэж мэдэгдэн, хариу арга хэмжээ авна хэмээн анхааруулжээ.
Эх сурвалж: Reuters