Украин ОХУ-тай хийж буй дайныг зогсоох 20 заалт бүхий шинэчилсэн төлөвлөгөөг АНУ-д танилцуулсан гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв. Гэвч хамгийн том маргаан болох газар нутгийн асуудал дээр талууд нэгдсэн байр сууринд хараахан хүрээгүй байна.
Зеленскийн хэлснээр, Украины хяналтад байгаа Донбассын зүүн хэсэгт чөлөөт эдийн засгийн бүс байгуулах саналыг АНУ дэвшүүлсэн байна. Харин Оросын тал Донецкийн бүсээс цэргээ бүрэн татахыг Украинаас шаардсан хэвээр байгаа юм. Донецкоос украин цэргүүдийг гаргаж, цэргийн бус бүс хэмээн зарлах ч хувилбарыг авч үзэж буй.
Түүнчлэн Оросын цэргийг Харьков, Сумы, Днипропетровск зэрэг зарим бүсээс гаргах, одоо Оросын хяналтад буй Запорожийн атомын цахилгаан станцыг хамтран удирдах саналыг хэлэлцэж байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555