“Walt Disney” компани “OpenAI”-д  нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, “Оддын дайн”, “Пиксар”, “Марвел” зэрэг франчайзын дүрүүдийг хиймэл оюунд суурилсан видео бүтээгчид  ашиглуулах тусгай эрх олголоо. Энэ хүрээнд тэд гурван жил хамтран ажиллаж, хиймэл оюуныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх юм.

Лицензийн гэрээний хүрээнд “Sora” болон “ChatGPT Images” зэрэг хиймэл оюунт  хэрэгслүүд ирэх оноос Мики Маус, Золтууд, Муфаса зэрэг дүрүүдийг ашиглан видео бүтээх боломжтой болно.
“Disney”-гийн гүйцэтгэх захирал Боб Айгер “Бид “OpenAI”-тай хамтран уран бүтээлчдийн эрхийг хүндэтгэн хамгаалахын зэрэгцээ бүтээсэн дүрүүдийнхээ  цар хүрээг хиймэл оюун ашиглан өргөжүүлэх болно” гэсэн байна.
Мөн цаашид “Disney+” платформын  хэрэглэгчид богино хэмжээний контент бүтээж, тэдгээрээ платформдоо байршуулах боломж нээгдэх аж.

Эх сурвалж: Reuters 

#OpenAi, #“Disney” компани,