Тайландын арми Камбож руу агаараас цохилт өгч, хоёр улсын хилийн маргаан дахин хурцадлаа. Тайландын армийн мэдээлснээр, уг мөргөлдөөний үеэр нэг тайланд цэрэг амиа алдаж, найман хүн шархадсан байна. Харин Камбожийн Батлан хамгаалах яам гурван иргэн амиа алдсан тухай онцолж, Тайландын цохилтыг буруушаасан мэдэгдэл хийв. Камбожийн удирдагч асан, одоогийн Ерөнхий сайд Хун Манетын аав Хун Сен Тайландыг “түрэмгийлэгч” хэмээж, өдөөн хатгалгад өртөхгүй байхыг цэргүүддээ уриалжээ.
Талууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучилсан гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж харилцан бие биеэ буруутгасаар буй тул нөхцөл байдал цаашид ч хурцдаж магадгүйг ажиглагчид онцолж буй. Сүүлийн энэ мөргөлдөөнтэй холбоотойгоор Тайланд хил орчмын дөрвөн дүүргээс 385,000 гаруй иргэнийг нүүлгэхээр төлөвлөж, 35,000 гаруй хүнийг түр хоргодох байр руу шилжүүлжээ. Камбожийн тал ч мөн ийм арга хэмжээ авч буйгаа мэдээлж байгаа юм.
Энэхүү зөрчил 1907 оноос эхтэй бөгөөд Тайланд, Камбожийн хил дагуу 817 км үргэлжилсэн бүсийн төлөө хоёр улс маргалдсаар байгаа бөгөөд үүнээс өмнө буюу өнгөрсөн долоодугаар сард тав хоног үргэлжилсэн мөргөлдөөний үеэр 48 хүн амиа алдсан юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555