Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Францын хүн ам хурдацтай хөгширч буй нь ирэх арван жилд улсын төсөвт зардал нэмж,  COVID-19 цар тахлын үеийнхтэй дүйх хэмжээнд хүрэх эрсдэлтэйг Аудитын шүүх анхааруулав. Зардал ийнхүү нэмэгдсэнээр төсвийн орлого ч мэдэгдэхүйц буурах төлөвтэй байгаа юм.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, 2070 он гэхэд Францад гурван хүн тутмын нэг нь 65-аас дээш насныхан байх бол ажил эрхлэх насны хүн ам гурван саяар багасахаар байна. Одоогоор эрүүл  мэнд, тэтгэвэр, өндөр настны асаргааны зардал хэдийн нийт төсвийн 40-өөс  дээш хувийг эзэлж байгаа бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол энэ төрлийн зардал ДНБ-ий 60 хувиас давах эрсдэлтэй. 

Франц  Европтоо төрөлт өндөр орнуудын тоонд багтсаар ирсэн ч цар тахлын дараа энэ үзүүлэлт  буурч, өндөр настнуудын тоо эрс өсөж байна. Үүний зэрэгцээ тус улсын тэтгэврийн тогтолцоо нь хуримтлал шаарддаггүй, ажиллах хүчний татварт суурилсан тул хөдөлмөрийн насныхан цөөрөхийн хэрээр ноцтой асуудал дагуулж болзошгүй юм.

Эх сурвалж: Reuters

#Франц,