АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник Солонгосоос авч буй импортын бараа, тэр дундаа автомашины импортын татварыг 15 хувьд хүргэн бууруулахаа баталлаа. Татварын шинэ тариф арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэдгийг тэрбээр мөн мэдэгдсэн байна.

Солонгосын парламент АНУ-д хийх стратегийн хөрөнгө оруулалтын амлалтаа хэрэгжүүлэх хууль баталсны дараа Америк татварын шинэ тарифаа ийнхүү баталгаажуулж байна. Энэ алхам нь Солонгосын АНУ-тай байгуулсан худалдааны хэлэлцээрийг илүү үр дүнтэй, аль аль талдаа ашигтай болгож байна гэж Лутник онцолжээ.

Хоёр талын худалдааны хэлэлцээрийн дагуу, цаашид чип болон эмийн бүтээгдэхүүнд тавих аюулгүй байдлын татварыг 15 хувьд барих бөгөөд ингэснээр Солонгос Азийн гол тоглогчид болох Япон, Тайваньтай ижил нөхцөлөөр бүтээгдэхүүнээ нийлүүлэх юм.
АНУ өмнө нь Солонгосын импортод 25 хувийн татвар тогтоосон байсан юм. 

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #Солонгосын импортын  татвар,