Хонконгийн Тай По дүүргийн Ван Фүк Коут орон сууцны хороололд гарсан гал түймрийн улмаас нас барсан хүний тоо 94 болж өссөнийг холбогдох байгууллага мэдээллээ. Үүний зэрэгцээ сураггүй болсон хүмүүсийг эрэх ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байна. Гал асаж эхэлснээс хойш бараг 300 хүн сураггүй байгаа талаар мэдээлсэн ч энэ тоо 24 цагийн турш өөрчлөгдөөгүй байна. Түймрийн шалтгаан одоогоор тогтоогдоогүй байгаа чанаргүй барилгын материал ашигласан, хайхрамжгүй байдал гарсан байж болзошгүй гэж үзэж буй. Үүнтэй холбогдуулан цогцолборын засварыг хийсэн “Prestige Construction and Engineering” компанийн оффист нэгжлэг хийж, баримт бичиг, компьютер, гар утас зэрэг эд зүйлсийг хураан авчээ. Цагдаагийн мэдээлснээр, барилгын хамгаалалтын тор, хуванцар бүрээс зэрэг материал галын аюулгүй байдлын шаардлага хангахааргүй байсан бөгөөд зарим цонхны нүхийг галд тэсвэргүй хөөсөн материалаар битүүмжилсэн байжээ. Эдгээр зөрчил нь гал хэт хурдан авалцах нөхцөл үүссэн гэж үзэн, компанийн хоёр захирал болон инженерийн зөвлөхийг баривчилсан байна. 

Эх сурвалж: Reuters

#Хонгконг, #Тай По дүүргийн Ван Фүк Коут орон сууц, #Гайл түймэр,