Украины Ерөнхийлөгч Володимир Зелeнский АНУ-ын боловсруулсан энхийн төлөвлөгөөг урагшлуулахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Ингэхийн тулд тэрбээр төлөвлөгөөний маргаантай заалтуудыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. 

Украины талын үзэж буйгаар, 28 заалт бүхий энхийн төлөвлөгөөнд заасан газар нутаг, цэргийн хүчний хязгаарлалтуудтай холбоотой асуудлууд Кремльд илүү ашигтай нөхцөл үүсгэж магадгүй бөгөөд аюулгүй байдалд шууд хамаарах заалтуудыг хэлэлцэхдээ Европыг оролцуулах шаардлагатай аж.  Гэвч Трамп энэхүү төлөвлөгөөг зөвхөн ерөнхий концепт,  зураглал гэж тодорхойлж буй бөгөөд нарийн заалтуудыг хэлэлцэж байгааг тодотгосон. Түүнчлэн Украин болон Оросын тал тохиролцоонд хүрсний дараа уулзалт хийхээ тэрбээр мэдэгдэв.
Үүний сацуу талуудын довтолгоо үргэлжилсээр байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, Орос Украины нийслэл Киев рүү пуужин, дроноор довтолсны улмаас долоон хүн амь үрэгдэж, хотын зарим хэсэгт цахилгаан болон дулааны системд саатал гарчээ. 

Эх сурвалж: Reuters 

#УКраин, #Украины Ерөнхийлөгч Володимир Зелeнский, #Энхийн төлөвлөгөө,