Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Тайванийн асуудлаар хийсэн мэдэгдлийн дараа хоёр улсын харилцаа хурцдаад буй. Энэ асуудлаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Япон цочирдом, буруу дохио илгээсэн”  хэмээн шүүмжиллээ. Япон Улс оролцож болохгүй асуудалд оролцож, “улаан шугам”-ыг давсан хэмээн тэрбээр онцлов. 

Мөн өнгөрсөн баасан гарагт Хятад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешэд уг асуудлаар хандаж,  улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаална гэж мэдэгдээд буй. Харин Японы зүгээс Хятадын буруутгасан мэдэгдлийг няцааж, улс орных нь энхийн бодлого хэвээр байгааг онцолсон байна. 

Хоёр улсын харилцаа ийнхүү хурцадсан нь эдийн засаг, соёлын харилцаанд ч сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Тухайлбал, Бээжин иргэддээ хандан Япон руу аялахгүй байхыг уриалсан бол Токио Хятадад оршин сууж буй иргэдээ аюулгүй байдалдаа анхаарч, болгоомжтой байхыг анхааруулав. Үүний зэрэгцээ хоёр улсын боловсрол, соёлын арга хэмжээнүүд ч хойшлогдож, цуцлагдаад буй. 

Эх сурвалж: Reuters 

#БНХАУ, #Япон, #Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи,