Гэрэл зургийг MPA.mn
Өнөөдөр 15:00 цагаас Засгийн газар ээлжит хурлаа хийхээр товлосон байна. Хурлаар томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар авч хэлэлцэх бөгөөд энэ асуудлаар Ерөнхий сайд, Боловсролын сайд болон Эрүүл мэндийн сайдтай уулзах юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 110 дугаар ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалах яамны орлогч сайд бөгөөд Барилгын цэргийг удирдах ерөнхий газрын дарга, хошууч генерал Дамбын Бавуу агсны нэрэмжит болголоо.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрынхарьяа Зэвсэгт хүчний 338 дугаар ангийг төр, цэргийн нэрт зүтгэлтэн Монголын Ардын Армийн Улс төрийн газрын орлогч дарга бөгөөд Барилгын цэргийн Улс төрийн хэлтсийн дарга, хошууч генерал Чимэдийн Данзан агсны нэрэмжит болголоо.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Учо хотод зохион байгуулагдсан Олон улсын циркчдийн уралдаанд гуравдугаар байрт шалгарсан "Монгол циркус энтертаймэнт” төвийн уран бүтээлчдэд 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.
Шагналыг 2025 оны батлагдсан төсвөөс гаргана.

Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт Япон Улсын Токио хотноо энэ сарын 24-28-нд болно. Уулзалтад оролцох Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталлаа. Уулзалтад хоёр талын төрийн байгууллага, MYXAYT, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), Япон, Монголын Эдийн засгийн хороо, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.
Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, зорилт, төрийн бодлого, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой болгоход чиглэсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн талаар мэдээлэл өгч, тэргүүлэх салбарын бүтээн байгуулалтын томоохон төслүүд дэх хөрөнгө оруулалтын боломжууд, санхүүгийн орчны шинэчлэлийн хамтын ажиллагааны чиглэлд сайн туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
"Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-д нэмэлт оруулж, нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх бүхий төрийн албан хаагч нас барсан тохиолдолд хууль ёсны өвлөгчид тусламжийг олгохоор боллоо.
“Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д зааснаар төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулиар төрийн албанаас чөлөөлөгдсөн бол нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор зохицуулсан.
Төрийн албан хаагч дээрх хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн боловч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадаагүй нас барсан тохиолдолд тусламжийг түүний ар гэрт олгох асуудал зохицуулалтгүй байжээ.
Төрийн албан хаагч нас барсан бол түүнд олгох байсан нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний хууль ёсны өвлөгч Иргэний хуульд зааснаар өвлөх эрхтэй байна. Иймд хуульд заасан шаардлага, хугацааг бүрэн хангаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нас барсан бол түүний хууль ёсны өвлөгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох зохицуулалтыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа.
Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр 12 дугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэлт “Өндөр эрсдэлтэй” түвшинд хүрэхээр байгааг ЭМЯ-наас танилцууллаа. Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх саналыг гаргасан. Харин Боловсролын яамнаас ЭМЯ-ны гаргасан саналыг шууд хүлээн авах боломжгүй гэв.

П.Наранбаяр: 12 дугаар сарын нэгнээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусаж, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ? гэдэгт ЭМЯ баталгаа өгч чадахгүй байгаа юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар талуудын мэдээллийг сонсоод эхний ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө. Энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатны байгууллага хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрвээ буурахгүй, улам нэмэгдвэл ирэх 7 хоногоос цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо. Хэрвээ хичээлийг цахимд шилжүүлэхээр болбол сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарч, үүрэн холбооны оператор компаниуд болон ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг Боловсролын яаманд чиглэл болгов.
Г.Занданшатар: Хамгийн чухал нь иргэдийг бухимдуулахгүй, зөв зохион байгуулалт хийж, эмнэлгийн ачааллыг яаралтай бууруулах хэрэгтэй. Цахимаар цаг авах, нээлттэй утас ажиллуулж зөвлөгөө өгөх зэргээр иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүл. Хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж сууж буй асуудлыг шийдвэрлэж, үзлэгийн төв нээхийг ЭМЯ-нд онцгойлон сануулъя.

Гэрэл зургийг MPA.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар
"Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай" Засгийн газрын тогтоол,
Төрийн алба хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд өөрчлөлт оруулах,
Монгол, Японы төр, хувийн хэвшлийн уулзалтын тухай,
"Эрдэнэбүрэний УЦС" төслийн төслийн хэрэгжилтийн явцын талаар зэрэг нийт 23 асуудалтай хэлэлцэх болон танилцана.

Гэрэл зургийг MPA.mn
Боловсролын сайд П.Наранбаяр Ерөнхий сайдтай уулзлаа. Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрээгүй, энэ талаар УОК-ийн албан бичиг ч ирээгүй. Харин Ерөнхий сайд аливаа эрсдэлд бэлэн байдлаа хангах чиглэл өгсөн гэв.

#онцолсон, #шуурхай, #Засгийн газрын ээлжит хуралдаан, #livetext,