Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон улс төр, эдийн засгийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх, Ардчилсан Намын нарийн бичгийн дарга А.Батпүрэв нар мэдээлэл өгч байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг санаачлан Туулын хурдны замын асуудлыг Хянан шалгах түр хороогоор хэлэлцүүлэхээр гарын үсэг цуглуулж, 40 гаруй гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Гэвч тус түр хороо байгуулагдах асуудал зогсонги байдалд орж гарын үсэг зурсан зарим гишүүд байр сууриа өөрчилж, санаачилгаасаа буцах хандлагатай болжээ.
Сүүлийн үед төрийн зарим асуудал “сошиал шүүх”-ийн нөлөөнд орж, хуулийн байгууллагын үйл ажиллагааг орлох хандлага ажиглагдах болсон. Өөрөөр хэлбэл, сошиал орчинд эерэг эсвэл сөрөг үнэлгээ давамгайлснаар шүүх, хууль хяналтын байгууллага түүнийг даган шийдвэр гаргах мэт буруу жишиг тогтож байна.
Хэрэв хууль, шүүхийн тогтолцоо хэвийн үйлчилдэг бол Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, төсвийн 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн уг асуудлыг шалгахыг шаардаж байна. Тухайлбал, Хятадын компанид урьдчилгаа төлбөр шилжүүлсэн санхүүгийн баталгааны баримтыг санхүүгийн салбарын мэргэжилтнүүд хараад шууд л хууль зөрчсөн гэдгийг нь мэднэ. Иймд энэ асуудлыг хуулийн байгууллагууд анхааралдаа авч, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, хариуцлага тооцох шаардлагатай. Баримт нь бэлэн байгаа шүү дээ.
2016 онд нийслэлийн төсөв 550 тэрбум төгрөг байсан бол 2026 он гэхэд 4 их наяд төгрөгт хүрч өссөн байна. 2021 онд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноос хойш нийслэлийн эрх мэдлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн. Үүний хүрээнд хот өөрөө татвар, хураамж тогтоох, бонд болон үнэт цаас гаргах, тусгай сан байгуулах, мөн концессийн гэрээг бие даан хэрэгжүүлэх эрх зүйн боломжтой болсон.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийт өр 1.5–2 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 7 их наяд төгрөгт хүрчээ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж үеэлээ Хотын дарга болгосноос хойш нийслэлийн эрх мэдэл, төсөв нь нэмэгдсэн ч бодит үр дүн, хэрэгжсэн ажлуудыг нь дүгнэх гэхээр алга.
Тиймээс Хотын дарга Х.Нямбаатар ёс зүйн хариуцлага хүлээж, нийслэлийн иргэд, татвар төлөгчдөөс уучлалт гуйж Т.Даваадалайтай хамт огцрох ёстой. Л.Оюун-Эрдэнэ ч мөн энэ бүхнээс холуур өнгөрөх ёсгүй.

Гэрэл зургийг MPA.mn
УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх, Ардчилсан Намын нарийн бичгийн дарга А.Батпүрэв:
-УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн боловч гишүүдийн олонхи нь дэмжээгүй тул төслийг буцаалаа.
Ардчилсан Нам бизнес эрхлэгчдийг дэмжих байр сууриа тууштай баримталж ажилладаг. Гэвч уг хуулийн төсөл нь бизнес дэх төрийн оролцоог бууруулах, хүнд суртлыг арилгах зорилгоосоо хазайж, МҮХАҮТ-ыг төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллага болгох агуулгатай байсан нь буруу гэж үзсэн.
Тодруулбал, төрийн зарим үйлчилгээ, зохицуулалтын эрхийг МҮХАҮТ-д шилжүүлж, зөвшөөрөл олгох, хураамж татах зэрэг төрийн шинжтэй бүрэн эрхийг төвлөрүүлэхээр тусгасан нь “мини төр” бий болгох эрсдэлтэй зохицуулалт гэж Ардчилсан Намын бүлэг дүгнэсэн учраас уг төслийг дэмжээгүй.

#онцолсон, #live, #Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг, #УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, #АН4/11,