Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан: "Жамухын хэмээх алтан бүсний талаар олон хүн асууж байгаа тул бодит мэдээллийг дор оруулъя.
“Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн Булган аймагт ажилласан Д.Наваан ахлагчтай баг бүрэлдэхүүн 1981 онд Сонгинохайрхан уулын салбар, Дадарт уулын энгэрт орших жижгэвтэр булшийг малтан судалжээ.
Булшийг 1.7м орчим малтахад толгой тал руу нь хөмөглөн талийгаачийг байрлуулсан оршуулга илэрсэн. Талийгаачид үйсэн хормсого, сум, төмөр хутга, хос дөрөө тогооны хагархай хэсэг дагалдуулж, алтан бүс зүүлгэн оршуулсан байв.
Археологич Д.Наваан уг булшийг Жамухын булш байж магадгүй гэх санааг хэлснээс хойш алтан бүсийг Жамухынх гэх яриа гарсан.
Шинжлэх ухааны баримт нотолгоогоор бүрэн гүйцэт батлагдаагүй, зөвхөн таамаглал төдий юм. Зарим эрдэмтэд газар орны байдал, булшнаас гарсан эд өлгийн зүйлсийг харьцуулан судлаад Түрэгийн цаг үеийн булш байх боломжтой талаар таамаглал дэвшүүлдэг.
Алтан бүс Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа бөгөөд түр гэрээгээр Чингис хаан музейн үзүүллэгт дэглэгдсэн. Оршуулгын бусад олдвор /хүний яс, төмөр эдлэлүүд, судалгааны дээжүүд/-үүд Монгол Улсын Их Сургуулийн археологийн тэнхимд хадгалагдаж байна" гэж мэдээллээ.

#онцолсон, #ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, #Жамухын хэмээх алтан бүс,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567