2025 оны арваннэгдүгээр сарын 17-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.640 болжээ.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,603, нас барсан 11 болжээ. Эмнэлэгт 22 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас ХӨСҮТ-д 4 хүн, хөдөө орон нутагт 18 хүн хэвтэн эмчлүүлж байна. Харин гэрээр 7 хүн эмчлүүлж байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5109 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3167, 5-9 насны 1767 хүүхэд, 15-19 насны 1730 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эх сурвалж: ХӨСҮТ

#хөсүт, #улаанбурхан,