Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Францад айлчилж, агаараас хамгаалах систем, сөнөөгч онгоц, пуужин нийлүүлэх хэд хэдэн стратегийн гэрээ байгуулах талаар хэлэлцэж байна.
Зеленский “Францтай түүхэн хэлэлцээр байгуулна. Манай нисэх хүчин, агаараас хамгаалах болон бусад батлан хамгаалах чадавх мэдэгдэхүйц хүчирхэгжинэ” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ. Сүүлийн үед Франц Украинд агаарын довтолгооноос хамгаалах дэмжлэг үзүүлэх тухай онцлон хэлэлцсэн ч Парисын улс төр, төсвийн тогтворгүй байдал үүнд нөлөөлж магадгүй гэсэн болгоомжлол дагуулаад байгаа юм.

Макрон өнгөрсөн сард Украинд “Mirage” сөнөөгч онгоц нийлүүлэхээ амалсан бөгөөд мөн пуужин, агаараас хамгаалах системд шаардлагатай шинэ цэнэгт хошуу өгөхөө мэдэгдээд буй.
Харин энэ удаагийн айлчлалаар тэд  10 жилийн хугацаатай, нисэх хүчний стратегийн гэрээ байгуулж, олон үүрэгт сөнөөгч онгоц Украинд нийлүүлэх боломжийг хэлэлцэн, агаараас хамгаалах систем, пуужин, дрон сөнөх төхөөрөмжийн захиалгыг баталгаажуулах төлөвтэйг шинжээчид онцолж байна. 

Үүний зэрэгцээ Оросын тал сүүлийн үед Украин руу хийж байгаа дрон, пуужингийн довтолгоогоо эрс эрчимжүүлээд байгаа юм.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Володимир Зеленский, #Франц,