Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Азербайжанаас Турк руу нисэж явсан цэргийн ачаа тээврийн “C-130” онгоц Гүржийн нутаг дэвсгэрт осолдоод байна. Туркийн талын мэдээлж буйгаар, цэргийн 20 алба хаагч амиа алдсан бөгөөд ослын шалтгааныг тодруулахаар Турк, Гүржийн холбогдох албаныхан ажиллаж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Туркийн Батлан хамгаалах яам амь үрэгдсэн алба хаагчдын нэрсийг албан ёсоор зарлаж, энэ нь сүүлийн таван жилийн хугацаанд тус улсын армийн түүхэнд гарсан хамгийн ноцтой, эмгэнэлтэй осол гэж мэдэгдээд буй. Одоогоор Азербайжан, Гүрж, АНУ, Герман, Орос зэрэг улс Туркт эмгэнэл илэрхийлж, ослын шалтгааныг тодруулахад хамтран ажиллахад бэлэн гэдгээ онцлоод буй.
“C-130 Hercules” хэмээх энэхүү онгоц нь дэлхий даяар өргөн ашиглагддаг, дөрвөн хөдөлгүүртэй цэргийн ачаа тээврийн онгоц бөгөөд энэ онгоцыг 2010 оноос Туркийн агаарын хүчинд ашиглаж эхэлсэн гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Туркийн ачаа тээврийн онгоц, #онцгоцны осол,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557