Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Тайландын хаан Маха Вачиралонгкорн БНХАУ-д анх удаа айлчлах гэж байна. Хаан Вачиралонгкорн болон хатан Сутхид нар айлчлалынхаа талаар хийсэн мэдэгдэлдээ “Тайланд, Хятад улс бүх түвшинд эв найрамдалтай харилцааг тогтоож байна” гэж дурдсан байна. Хаан айлчлалынхаа хүрээнд Бээжин хотод Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Чианг нартай уулзахаар төлөвлөж буй. 

Хоёр улс 1975 онд дипломат харилцаа тогтоож, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллаж байгаа бөгөөд зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар, Тайланд Хятадаас 80 тэрбум ам.долларын бараа импортолсон байна. 
Ташрамд, Маха Вачиралонгкорн хаан ширээнд сууснаасаа хойш  2016 онд л Бутан руу албан ёсоор айлчилж байсан бөгөөд Хятадад өмнө нь ирж байгаагүй юм. 

Эх сурвалж: Reuters 

#айлчлал, #БНХАУ, #Тайландын хаан, #Тайландын хаан Маха Вачиралонгкорн,