Live
УЛС ТӨР

С.ЭРДЭНЭ: Нэмэлт санал хураалт явуулаад ч ирц 50 хувьдаа хүрсэнгүй. Хүчин төгөлдөр бус сонгууль боллоо

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 2021 оны аравдугаар сарын 16-ны өдөр буюу өнөөдөр 07:00-22:00 цагт (131 хэсгийн хороонд) болж дууслаа. Нэмэлт санал хураалт явуулсантай холбогдуулан АН-аас МЭДЭГДЭЛ хийлээ.

Энэ үеэр С.Эрдэнэ “Нэмэлт санал хураалт явуулаад ч ирц 50 хувьдаа хүрсэнгүй. Энэ сонгууль хүчин төгөлдөр бус сонгууль боллоо шүү гэдгийг АН-ын зүгээс зарлаж байна.

Эрх баригч МАН, түүний нэр дэвшигчид, АН болон түүний нэр дэвшигчид нөхөн сонгуульд оролцлоо. АН-ын зүгээс энэ сонгуульд өндөр ач холбогдол өгсөн.

Үнэмлэхгүй олонх болсон МАН-ын үйл ажиллагаа нийт сонгогчдын таашаалд нийцсэнгүй гэдгийг бид энэ нөхөн сонгуулиар харлаа” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet