Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

БНХАУ газрын ховор ашигт малтмалын экспортын журмыг илүү хялбар болгож, шуурхай зөвшөөрөл олгох систем рүү шилжих ажлыг эхлүүлжээ. Гэвч Вашингтоны найдаж байсан шиг экспортын хоригийг бүрэн цуцлахгүй нь гэж салбарын эх сурвалжууд онцолж буй.

Хятадын Худалдааны яам экспортлогчдод зориулан шинэ зөвшөөрөл хялбар авах боломжтой болсныг мэдэгдэж, үүнд шаардлагатай бичиг баримтуудыг тодорхой болгоод байна. Шинэ зөвшөөрөл нь нэг жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой аж. 

АНУ татварын шинэ тарифаа зарласны дараа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сараас БНХАУ газрын ховор элементийн экспортын журмыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ингэхдээ экспортлох бараа тутамдаа зөвшөөрөл авах шаардлагатай болсон юм. Энэхүү хязгаарлалтаас үүдэн автомашины үйлдвэрлэл зогсонги байдалд ороод байсан билээ. 
БНХАУ нь газрын ховор ашигт малтмал болон  соронзны 90-ээс дээш хувийг нийлүүлдэг бөгөөд экспортоо ийнхүү хязгаарласан нь салбарын хувьд сорилт болж байсан юм. 

Эх сурвалж: Reuters 

#БНХАУ,