Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараа болон Дотоод хэргийн сайд Анас Хаттаб нарт тавиад байсан хориг арга хэмжээг цуцалжээ. АНУ-ын боловсруулсан хориг цуцлах тогтоолыг Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүний 14 нь дэмжиж, нэг нь буюу БНХАУ түдгэлзсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Сирид ахиц гарч байгаа учир дахин босох боломж олгохын тулд хоригийг цуцалсан” гэж мэдэгдсэн бөгөөд тэрбээр ирэх долоо хоногийн даваа гарагт Ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай уулзахаар төлөвлөсөн байна.
НҮБ дахь Сирийн Элчин сайд Ибрахим Олаби “Энэ шийдвэр нь Сирийн ард түмэнд дахин сэргэх итгэл өглөө” хэмээн мэдэгдэж, цаашид тус улс хамтын ажиллагаа, эерэг өөрчлөлтийн үлгэр жишээ болно гэж онцолжээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557