Гэрэл зураг, мэдээг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Дэлхийн уур амьсгалын COP30 бага хурлын өмнө 50 гаруй улсын удирдагчид Бразилын  Белен хотод буюу Амазоны бүсэд  цуглан, уур амьсгалын хамтын ажиллагааг сэргээх хэлэлцээ хийж байна. Энэ жил уур амьсгалын хэлэлцээ эхэлснээс хойших 30 жилийн ой тохиож буй юм.

Гэвч дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагчид АНУ, Хятад, Энэтхэг, Оросын удирдагчид чуулганд ирээгүй, харин  Европын Холбоо төлөөлөгчөө илгээжээ. 
Чуулганыг зохион байгуулагч Бразил уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах шинэ амлалт гаргахын оронд өмнө нь өгсөн амлалтаа биелүүлэхийг улс орнуудад уриалсан байна.
Мөн чуулганы үеэр “Bloomberg”-ийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Майкл Блумберг 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт зарлаж, хүлэмжийн хийн ялгарлыг хиймэл дагуулаар хянах дэлхийн сүлжээг өргөжүүлэхээ мэдэгдэв.

#онцолсон, #COP30,