Гэрэл зураг, мэдээг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Героин зэрэг хар тамхины гол түүхий эд болох опиумын тариалангийн талбай Афганистанд энэ онд 20 хувиар багассан тухай НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар мэдээллээ.
Тус байгууллагын судалгаагаар, дэлхийн хамгийн том нийлүүлэгч Афганистанд ургац өмнөх оноос 32 хувиар буурч, 296 тонн болсон байна.
2022 онд Талибан опиумын тариаллыг бүрэн хориглосон бөгөөд сүүлийн жилүүдэд ургац ийнхүү буураад буй. 

Тус улс 2025 онд нийт 10,200 га талбайд опиум тариалсан бөгөөд энэ нь  2024 оны үзүүлэлт болох 12,800 га-аас даруй  20 хувиар багассан тоо юм. Түүнчлэн хуурай опиумын үнэ унаж, нэг килограмм нь дунджаар 570 ам.доллар болсон байна. 

Гэхдээ хамгийн том нийлүүлэгчийн ургац муудсан нь энэ зах зээл хумигдана гэсэн үг биш, харин ч бусад улсад тариалан нэмэгдэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж буй. Мөн синтетик мансууруулах бодис, тэр дундаа  метамфетамины үйлдвэрлэл эрчимжиж байгааг судалгаанд тэмдэглэсэн байна.

#афганистан, #Хар тамхи,