Гэрэл зураг, мэдээг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Францын хууль, шүүхийн байгууллагууд “TikTok” платформын алгоритмууд залуу хэрэглэгчдийг амиа хорлоход хүргэж болзошгүй эрсдэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Парисын прокурор Лор Бекко “Францын парламентын хорооны хүсэлтийн дагуу “TikTok” платформ хэрэглэгчдийн амь нас, эрүүл мэнд эрсдэл учруулахуйц алгоритмтай, эсэхийг бид шалгаж байна” гэж мэдэгджээ. “TikTok” хүүхдэд амиа хорлох сэдэл төрүүлж магадгүй агуулга санал болгосон гэж өнгөрсөн онд долоон гэр бүл шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус платформ мөн хэрэглэгчдийнхээ насыг хянах боломж хомс, зүй бус сэдэл төрүүлэхүйц агуулгад тавих хяналт сул гэж хэрэглэгчид үзэж байгаа юм. Гэвч платформын зүгээс аюулгүй байдлын тохиргоо, контентод тавих хяналтаа хангалттай сайн гэж үзэж буйгаа илэрхийлээд ямар нэгэн зохисгүй агуулгыг хэрэглэгчдэд хүрэхээс өмнө устгадаг гэдгээ онцолж буй.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3559