“Билгэ хааны өв” нүүдлийн үзэсгэлэнг Чойбалсан хотноо энэ сарын 6-ныг хүртэл дэлгэнэ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас орон даяар зохион байгуулж буй “Соёл түгээе” уриан дор “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяны хүрээнд дээрх үзэсгэлэнг аймгийн музейд дэлгэн тавьж байгаа юм. Хөшөө цайдам музей, Дорнод аймгийн музейн хамтран Монгол нутагт оршин тогтнож байсан эртний улсуудын нэг Түрэгийн хаант улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалуудаас бүрдсэн үзэсгэлэнг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байна.

Үзэсгэлэнд Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон анхны хаан хүний хэрэглэж байсан эдлэл буюу Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Билгэ хааны тахилын онгоноос олдсон Билгэ хааны алтан титэм, мөнгөн буга, Билгэ хааны дүү Культегин жанжны тахилын онгоноос олдсон хосгүй үнэт олдворууд багтжээ. 

#Дорнод,