БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга асан Ким Ен Нам гуай 97 насандаа таалал төгсчээ. Энэ талаар Солонгосын төв мэдээллийн агентлаг "KCNA" мэдээлсэн байна.
Нам даргатай уулзсан талаараа 10 жилийн өмнө "Атаархах зүйл үгүй ч..." аян замын тэмдэглэлдээ бичиж байсан билээ, тэр дурсамжаа толилуулъя!

“Мансүдэ” ордонд Ким Ен Нам даргад бараалхав.
Ардын хурлын ордон Пенъяаны төвд оршино. Мөн л боржин чулуугаар хийсэн нүсэр цэвэрхэн ордон. Эргэн тойрондоо цэцэрлэг, чулуу дэвссэн уудам талбайтай.
Умард Солонгосын “Мөнхийн Ерөнхийлөгч нь Ким Ил Сун”. Солонгосын Хөдөлмөрийн намын мөнхийн дарга, Батлан хамгаалах хорооны “Мөнхийн дарга нь Ким Жон Ил”. Шинэ удирдагч Ким Жон Ун бол СХН-ийн I нарийн бичгийн дарга, БХХ-ны Тэргүүн дарга, СХН-ын УТТ-ны байнгын гишүүн, СХН-ын ТХ-ны Цэргийн зөвлөлийн дарга, Солонгосын Ардын Армийн дээд командлагч, маршал.
Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж, гадаадад улсаа төлөөлдөг хүн юм. Ким Жон Ун удирдагч тэр бүр гадаадынхантай уулзаад байдаггүй ажээ.
Өдгөө 87 настай энэ хүн бол үлгэрлэвээс “Умардын Ж.Самбуу гуай”. Ким Ил Сун даргыг Монголд айлчлахад дагалдан ирж байхдаа гадаад хэргийн сайд байсан. 15 жил гадаад хэргийн сайд хийсэн туршлагатай дипломатч, төрийн зүтгэлтэн. Монголчуудад их сайн, заримдаа бүр танхимынхаа үүдний гадаа гарч ирж угтан авдаг гэж сонссон.
Дашрамд дурдахад коммунист лагерь хүчирхэг жилүүдэд барууныхан “зочдоо” олон нийтэд танилцуулах гэж аргаа бардаг байжээ. Учир нь Л.И.Брежнев ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга. Тэр үед намд дарга гэж байгаагүй, Ерөнхий нарийн бичгийн дарга “цол нь” нь хамтын удирдлагыг илэрхийлж байгаа юм. Мань хүн АНУ-д очихоор ардчилсан улсын хэмжүүрээр бол зүгээр л нэг намын генсек болчихоод байдаг. Намын генсектэй намын генсек л уулзах ёстой. Гэтэл нам төвтэй тогтолцооны улмаас наадахь нь яалт ч үгүй ЗХУ-ын номер нэг хүн. Тэгээд аргаа олж “ЗХУ-ын удирдагч” гэсэн титр бодож олжээ. Одоо АНУ-д ардчилсан бус төрийн тэргүүнийг зүгээр л “лидер” буюу удирдагч гэж нэрлэдэг уламжлал тогтжээ. Яваандаа нэг л биш байгааг коммунист лагерийнхан ойлгожээ. Тэгээд намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан дээр нэмж Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн даргын алба оноожээ. Коммунист тогтолцоо нь илүү ардчилсан шинжийг олохын тулд парламентын засаглал гэж ойлгогдох загвар харуулахыг зорьдог тул хурлын дарга нь улсын тэргүүн болж, барууныхан, гуравдагч ертөнцийнхөн ч “зөвөөр” ойлгодог болж нэг жигдэрсэн гэдэг. Гэхдээ өрнөдийнхөн удирдлагын хэт төвлөрөлийг нь шүүмжлэхээ яаж мартах вэ? Манайд ч энэ жишгээр болж Ю.Цэдэнбал дарга МАХН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга төдийгүй АИХ-ын тэргүүлэгчдийн дарга болсон. Хожим намын албан тушаалыг өөрчилж, нэгдүгээр бус ерөнхий нарийн бичгийн дарга болгосон, гэхдээ энэ удаад үг солигдсоноос агуулга солигдоогүй юм. Ийм учраас Ким Ён Нам гуай бол Умард Солонгосын Ерөнхийлөгч л юм. Гэхдээ номер нэг биш.
Ордонд ороход хатуу хяналттай, намайг дагаж явсан Умардын ГХЯ-ны ажилтан үлдэж, би элчингийнхээ хоёр ажилтны хамт дотогш оров. Умардын Төв цахилгаан мэдээний агентлагийн дарга, гадаад харилцааны хэлтсийн дарга нар уулзалтад байлцав.
Уулзалтын танхимын үүдний битүү улаан хивс дэвссэн коридорт ёслолын хэвтсийн дарга нь угтан мэндлээд уулзалтын дэгийг танилцуулав. Танхимд орж Ким Ён Нам даргатай гар барин мэндлээд зураг авахуулав. Нэлээд өндөр хүн юм, нас сүүдэр 87 хүрсэн. Дараа нь Ким Ён Нам дарга болон Ким Жон Ун даргад бэлэг дурсгалаа гардуулав. Нам даргатай уулзвал Ун даргад заавал бэлэг дурсгал өгөх учиртай гэсэн тул Монголоос чулуугаар сийлж, мөнгөлсөн хурдны монгол морины дүрс авч явсан юм. “Энэ бол манай хурдны морь, хамгийн хол зайд уралддаг, Танай улсын хөгжил дэвшил алс холдоо сааралгүй хурдан байхыг бэлгэдэж байна” гэж хэлээд гардуулав.
Нам дарга өөрийн морийг өрөөндөө тавина гэж амлаад удирдагчийн бэлгийг хүргүүлнэ гэв. Умардын удирдагчид бэлгийг өөртөө хэрэглэдэггүй, бэлгийн музейдээ тавьж таарна. “МонЦаМэ” агентлагаас өгсөн бэлэг гэж олон зочид жуулчин үзнэ, тиймээс үндэсний онцлогтой, бас амьтан хүний нүд хужирлах “бэлэг” барьсан нь дээр гэж бодсон.
Бид пионер байхдаа л 1988 оны айлчлалын үеэр Ким Ён Нам даргын тухай сонсож, зурагтаар харж байсан. 2007 онд Ким Ён Нам дарга өөрөө айлчилсан. Өдий 40 насны босгон дээр өөртэй нь биечлэн уулзах завшаан тохиосонд баятай байгаагаа хэлсэн. Дуу хоолой сайхан, цэмцгэр энэ хүн гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг хүлээн авдаг. Ярьж буй аялга нь нэг тийм цэрэг ритмтэй тод. Ялалтын 65 жилийн ойн гол илтгэлийг уншиж байхыг сонссон хүн багцаална. Энэ хүн бол коммунист систем дотроо домог болсон хүмүүсийн нэг, Ким Ил Сун даргатай гар нийлж ажиллаж байсан, өвөө, аав, хүү гурван удирдагчийн үед өндөр албан тушаалд ажиллаж байгаа бараг цорын ганц хүн. Умардад нэг гэр бүлийн угсаа залгамжилсан тоталитаризм ноёрхдог гэдэг ч Ким Ён Нам гуай бол удирдагчийн гэр бүлийн хүн биш гэнэ. Харин нэлээд холын төрөл байж болох талтай тухай аман яриа л сонссон.
Нам дарга умардын талаар буруу ташаа мэдээлэл дэлхий дахинд тарж буй тухай, “дайсагнагч улсуудын хүрээлэл дунд” улс орноо хөгжүүлэхийн төлөө тэмцэж, хангалттай зовлон бэрхшээл туулсан ард түмнээ баян тансаг амьдруулахыг зорьж буй тухайгаа ярив. Хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг улам хөгжүүлэх ёстой гэж үздэгээ дурдаж, үүнд агентлагуудын харилцаа, үнэн бодит мэдээлэл солилцож байх нь чухал болохыг онцолсон.
Чухам энэ зорилгын төлөө хоёр агентлагийн харилцааг сэргээх талаар анхаарч байгаагаа хэлээд, хүндэт даргаас хоёр агентлагийн харилцааг хөгжүүлэх тал дээр анхаарч, тус дэм болохыг хүсэв. Миний сонссон, түүгээрээ төсөөлсөн Солонгос орон ба бодат байдлын хооронд асар их зөрүү байгааг хэлэхдээ “Мянга сонсохоор нэг үз” гэж Монголчууд ярьдгийг хэллээ. Энэ үнэнийг түгээхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Яриа төлөвлөсөн цагаас үл ялиг сунжирч, тун сайхан боллоо. Ажил албанаас гадна дорнын уламжлалаар насыг нь хүндэтгэх ёстой...
Умардын эдийн засгийг бид багцаалахгүй, зөвхөн өлсгөлөн ба лангуун дээрх барааг нь сонирхдог. Гэтэл энэ улсын ДНБ 27 тэрбум ам.доллар. 43 хувь нь аж үйлдвэр, 23 хувь нь хөдөө аж ахуй, 33 хувь нь үйлчилгээний салбарт ноогддог. Цөмийн зэвсэгтэй, сансартхиймэлдагуул хөөргөсөн, сая хүнтэй үзэл сурталжсан хатуу сахилга баттай армитай, 24 сая хүн амтай ийм л улс. Өнөөдөр тавьж буй гол зорилт нь иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад чиглэж байна.
Ордноос гараад төрийн ордных өмнөх хоёр удирдагчийн том хүрэл хөшөөг үзэж зураг авлаа. Умардынхан байнга ирж, цэцэг тавьж хүндэтгэл үзүүлдэг бололтой, хөшөөний өлмийд гоёмсог цэцгийн баглаанууд харагдана. Биднийг хөшөөнд ёсло, цэцэг тавь гэж албадсангүй. Харин ч талбайгаар нь чөлөөтэй явж зураг хөрөг авахуулж, хотын байдлыг харав. Нэлээд өндөрлөг газар бололтой. Хоёр удирдагчийн хөшөөний хоёр этгээдэд сүрлэг баатарлаг монуметаль хөшөө байна.
Талбай нь тэр чигээрээ үргэлжилж Тэдон мөрний эрэгт хүрэх ба мөрний цаад эргээс дахин үргэлжилж намын хөшөөтэй талбай хүрнэ. Хотын төлөвлөлтийг гайхалтай эмх цэгцтэй, “үзэл суртлын” өндөр хэмжээнд хийдэг нь хараажаар илт. Тэр ч байтугай намын хөшөөний арын фон болох учиртай орон сууцны барилга шаталсан намирч буй тугны хэлбэртэй, тэгш хэмтэй хос барилга агаад улаан өнгөтэй гээд бодчих...
Нийтэлсэн: А.Баатархуяг

#бнасау, #БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга асан Ким Ен Нам, #via,