Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, ЮНЕСКО-ийн гишүүн уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн "Нэгэн цул" үзэсгэлэн МУЭ-ийн АРТ ГАЛЕРЕЙ-д нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд түүний сэтгэл оюунаа шингээн бясалган хийсэн далд увдис, домог хүүрнэх мэт бүтээлүүд дэлгэгджээ.

Үзэсгэлэнгийн Ерөнхий куратороор С.Батсайхан ажилласан байна.

Тэрбээр хэлэхдээ “Уран бүтээлээрээ дамжуулж хүн эхийн хэвлийдээ үүсэн бие болохдоо харанхуйд бүрэлдэж, хорвоод мэндлэхдээ гэрэл гэгээг дүрсэлсэн. Бид олон өнгө, будаг оршихуйд, зовлон жаргал туулж, төгсөхдөө эх дэлхийдээ буцан шингэж ирсэн өнгө рүүгээ шилжин, харанхуйдаа уусан шингэдэг. Хүмүүн бидний төрөх, үхэхийн завсар дахь аялал нэгэн цул юм" гэв.

Үзэсгэлэн 5000 төгрөгийн төлбөртэй бөгөөд орлогын доторхой хувийг НҮБ-ын Хүүхдийн Санд хандивлаж, дунд сургуулиудад сэтгэлзүйн өрөө байгуулахад дэмжлэг үзүүлэх аж. 

Гэрэл зургийг MPA.mn

Хугацаа: 2025.10.30-11.10

Хаана: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-1, Монголын Урчуудын Эвлэлийн АРТ ГАЛЕРЕЙ.

#онцолсон, #онцлох зураг, #Н.Сүхбүрэн, #"Нэгэн цул" үзэсгэлэн,