2026 оны 7 дугаар сарын 21-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ их, дээд сургууль, коллежийн 2026–2027 оны хичээлийн жилийн сургалт 9 дүгээр сарын 15-наас эхлэх талаар мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулан Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Дээд, мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга, Боловсролын ерөнхий газрын дарга болон дээд боловсролын сургалтын байгууллагуудын удирдлагуудын оролцоотой уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар хичээлийн жилийн эхлэлийн зохицуулалтын талаар хэлэлцэж, 9 дүгээр сарын 1-нээс эхлэн удиртгал болон бэлтгэл хичээлүүдийг цахимаар зохион байгуулах, улмаар 9 дүгээр сарын 14-ний Даваа гарагаас танхимын сургалтыг хэвийн эхлүүлэх саналыг дэмжлээ.
Ингэснээр их, дээд сургууль, коллежууд хичээлийн жилийн бэлтгэл ажлыг үе шаттай хангаж, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах юм.

#Боловсролын яам, #коллеж, #Их, #дээд сургууль,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3585