Афганистаны умард хэсгийн Мазар-и-Шариф хотын ойролцоо газар 6.3 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас дөрвөн хүн нас барж, олон хүн гэмтэж бэртээд байна.
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар  01:00 орчимд болсон бөгөөд голомт нь 28 км-ийн гүнд байжээ. Кабулын цагдаагийн газар, онцгой байдлын алба нөхцөл байдлыг ажиглаж, аврах ажиллагаа явуулж байгаагаа мэдэгдсэн байна. 

Мөн энэ хотын гол бэлэг тэмдэг Цэнхэр сүмийн ойр орчимд нуранги үүссэнийг харуулсан дүрс бичлэг цахим сүлжээнд нийтлэгджээ.  
Энэ жил Афганистанд хоёр удаа  хүчтэй газар хөдөлсөн бөгөөд өнгөрсөн наймдугаар сард зүүн бүсэд болсон 6.0 магнитудын газар хөдлөлтийн улмаас  1000 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган байшин нурсан  билээ.

Эх сурвалж: ВВС 

#афганистан, #Газар хөдлөлт,