Карибын тэнгисийн бүс нутгийг дайран өнгөрсөн “Мелисса” хар салхины улмаас хүчтэй шуурч, аадар бороо орж Ямайк, Гаити, Куб зэрэг улсад их хэмжээний хохирол учирчээ.
Ямайкт найман хүн амиа алдаж, 500 мянга орчим хүн гэрэл цахилгаангүй болсон бол Гаитид 20 гаруй хүн үерт өртөж нас бараад байна. Харин Кубад 700 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд олон хот, тосгон усанд автаж, зам гүүрүүд эвдэрч, үүрэн холбооны сүлжээ доголджээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, сэргээн босголтын ажилд урт хугацаа, их хөрөнгө зарцуулах төлөвтэй байна.
Гамшигт нэрвэгдсэн бүс рүү АНУ болон бусад орон яаралтай тусламжийн баг илгээж, ус, хүнсний тусламж үзүүлж эхэлжээ. Гэвч цаг агаар одоо ч тогтворгүй байгаа тул иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжлэхийг холбогдох албаныхан анхааруулсаар байна.
Эх сурвалжууд: ВВС

#Карибын тэнгис, #“Мелисса” хар салхи,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557