Карибын тэнгист үүссэн “Мелисса” хар салхи Ямайкийг дайран өнгөрч, Кубын зүүн өмнөд эрэгт 193 км/цагийн хурдтай хүрчээ. АНУ-ын цаг уурчдын мэдээлж буйгаар, энэ нь маш хүчтэй, хохирол учруулах хэмжээний ангилалд хамаарч байна. Одоогоор Кубын эрх баригчид эрсдэлээс сэргийлэх, иргэдийг анхааруулах арга хэмжээ авч, үер бууж, хөрс гулгаж болзошгүй бүсээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. 

Ямайкт хар салхины улмаас үргэлжилсэн аадар бороо орж, үер буусан бөгөөд хохирлын хэмжээг тодорхойлохоор холбогдох албаныхан ажиллаж буй. Одоогоор цахилгаан, үүрэн холбооны үйлчилгээ тасалдсаны улмаас хэдэн зуун мянган хүн тоггүй, интернэтгүй болоод байгаа юм. 

Үүний зэрэгцээ гамшигт нэрвэгдсэн, нэрвэгдэх эдгээр бүсэд хүнсний хомсдол, хүмүүнлэгийн хямрал нүүрлэж магадгүйг НҮБ анхаарууллаа. “Мелисса” цаашид Багамын арлууд, Бермуд руу чиглэж буй бөгөөд хүч нь сулрах төлөвтэйг мэргэжилтнүүд онцолжээ. 

Эх сурвалж: BBC 

#“Мелисса” хар салхи,