Live
УЛС ТӨР

Х.НЯМБААТАР: Хилийн боомт хаагдсан учир экспорт, импорт зогсоно. Хохирлыг тооцоолох боломжгүй

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэний улмаас Замын-Үүд хилийн боомт түр хугацаагаар хаагдаад байна. Үүнтэй холбоотой мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өглөө.

Тэрбээр “Өнөөдөр өглөө хил хамгаалах байгууллагын холбогдох хүмүүстэй гар утсаар холбогдсон. Тэдний өгч буй мэдээллээр БНХАУ-ын эрээн хотод халдвар гарсан. Үүнтэй холбоотойгоор тус хотын 30 гаруй мянган иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулах шаардлагатай болсон учир боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Боомт, нээх хаах тохиолдолд хоёр улсын хилийн байгууллага харилцан мэдээлэл солилцдог. Манай талд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн, ариутгалын төхөөрөмж эвдэрсэн зэрэг асуудал байхгүй.

Гадаад харилцааны яам холбогдох асуудлаар ажиллаж байна. Урд хөршид хилийн төлөөлөгчөөрөө дамжуулан хэдий хугацаагаар хөл хорихыг мэдээлэх тухай хүсэлт тавьсан. Ямар хариу шийдвэр гаргасан талаар мэдээллэх байх гэж найдаж байна. Замын-Үүд боомт бол манай улсын экспорт, импортын хамгийн том гарц. Тэр ч утгаараа, тэнд УОК-оос онцгой дэглэм тогтоож ажилласан.

Хилийн боомт хаагдсан учир ачаа тээвэрлэлт, экспорт, импорт зогсож байна гэсэн үг. Түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүний хувьд эрсдэл учирна. Хохирлыг урьдчилсан байдлаар тооцоолох боломжгүй. Өнөөдөр өглөө 07:00 цагт энэ тухай мэдээлэл ирсэн” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet