АНУ Украинд болж буй дайны санхүүжилтийг зогсоох зорилгоор ОХУ-ын томоохон нефтийн компаниуд “Роснефть” болон “Лукойл”-д шинэ хориг арга хэмжээ авч байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Нэн даруй гал зогсоох цаг ирлээ” хэмээн мэдэгдсэн байна. Оросын хоёр компанид ийнхүү хориг тавьсны дараа нефтийн үнэ нэг баррель тутамд хоёр ам.доллараар өсжээ.
Цагаан ордон Москвад шахалт үзүүлэх, эсвэл тохиролцохын алийг сонгох нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан ч Дональд Трамп Владимир Путинтэй хийхээр товлосон уулзалтаа цуцалж, ийнхүү хориг тавьж байгаа нь Вашингтоны байр суурь эрс хатуу болсны илрэл гэж ажиглагчид үзэж буй. Үүний зэрэгцээ Трамп холын зайн тусгалт пуужинг Украинд нийлүүлэхэд бэлэн биш байгаагаа мэдэгдээд байна.
Энэ шийдвэр гарсантай зэрэгцэн Москва стратегийн цөмийн зэвсгийн сургуулилалт хийж таарлаа.
Оросын тал цөмийн зэвсэг ашигласан томоохон сургуулилалт хийж буйгаа баталж, шумбагч онгоц болон пуужин харваж буй бичлэг нийтэлжээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #ОРос, #УКраин,

Эрдэнэт-Овоо:
USD | 3568