Перуд есдүгээр сарын 13-наас эхэлсэн залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байна. Залуус тэтгэвэр, цалин, ажилгүйдэл, гэмт хэрэг, авлига зэрэг нийгмийн асуудлыг эсэргүүцэж тэд анх жагссан бөгөөд улмаар Ерөнхийлөгч Дина Болуарте огцроход хүрсэн юм.
Гэсэн ч Лима хотын төвд жагсаал үргэлжилж, Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж буй Хосе Жери болон Конгрессийн гишүүдийг огцрохыг шаардаж, гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжуудыг цуцлахыг шаардсаар буй. Тэгвэл энэ сарын 15-нд, жагсаалын үеэр үймээн дэгдэж, 32 настай хип хоп дуучин Эдуардо Руис буудуулж амиа алдсан бөгөөд 100 гаруй хүн гэмтжээ.
Жагсагчид чулуу, мод ашиглаж бухимдлаа илэрхийлсэн бөгөөд цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглан жагсагчдыг тараасан юм. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жери жагсаалын үеэр болсон хүчирхийллийг гэмт хэрэгтнүүдийн үйлдэл гэж үзэж, нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд арга хэмжээ авахыг хууль, хяналтын байгууллагад үүрэг болголоо.
Мөн Хосе Жерри огцрохгүй гэдгээ илэрхийлж, улсынхаа тогтвортой байдлыг хадгалж ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.
Энэхүү жагсаал нь Перуд төдийгүй дэлхий даяар, ялангуяа залуусын дунд өрнөж буй авлига, шударга бус байдлын эсрэг хөдөлгөөний нэг болж байна.
Эх сурвалж: AP

#перу,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555