Хятадын эрх баригчид өнгөрсөн амралтын өдрүүдэд “Зион” сүлжээний сүмийн номлогч тэргүүтэй 30 итгэгчийг баривчилжээ. Энэ нь сүүлийн хэдэн арван жилд гарсан хамгийн өргөн хэмжээний баривчилгаа гэж хүний эрхийн байгууллагууд үзэж байна. Баривчлагдсан хүмүүсийн заримыг сулласан ч, ихэнх нь одоогоор хоригдож байгаа бөгөөд пастор Жинийг мэдээллийн сүлжээг хууль бусаар ашигласан хэрэгт сэжиглэж байна. Ажиглагчид үүнийг бие даасан сүмүүдийн эсрэг эхлүүлж буй өргөн хүрээний хавчлагын эхлэл байж болзошгүй гэж болгоомжилж байна. “Зион” сүм нь 40 гаруй хотод 10,000 гаруй дагагчтай, хамгийн нөлөө бүхий бие даасан, Христийн сүмүүдийн нэг юм. Хятадын Засгийн газрын зүгээс иргэд шашны эрх чөлөөгөө эдэлдэг ч шашны бүр байгууллагын үйл ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой гэж үзэж байна.

Эх сурвалж: ВВС

#ХЯтад, #Зион, #Христийн шашин,