Филиппиний өмнөд хэсгийн Давао Ориенталь мужийн Манай хотын орчимд газар 7.4 магнитудын хүчтэй хөдөлж, хөрш зэргэлдээ орнуудап цунамигийн сэрэмжлүүлэг гаргаад байна.
Газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдсан тухай иргэний хамгаалалтын албаныхан мэдээлсэн бөгөөд хотын зарим байшин, барилга, гүүр нурж эвдэрсэн байна.
Газар хөдлөлтийн голомтоос 300 км хүртэлх эргийн бүсэд хүчтэй давалгаа үүсэх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулан, хөрш Индонез, Палау зэрэг улсад сэрэмжлүүлэг гаргаад буй.
Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос “Бид нөхцөл байдлыг үнэлж, аврах ажиллагааг нэн даруй эхлүүлэх болно. Тусламж хэрэгтэй бүх хүнд хүргэхийн төлөө цаг наргүй ажиллана” гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3568